Аргентин зэрэг Латин Америкийн орнуудад бороо бага орж буйгаас болж шишийн тариалан муудаж, хангамж буурч болзошгүй буйгаас үнэ огцом өсчээ. Одоогийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 48 хувиар илүү байгаа юм. Чикагогийн бирж дээр нэг бушель шишийн үнэ 6,14 ам.доллар болсон нь өмнөх өдрийнхөөс 0,8 хувиар илүү байгаа төдийгүй 2008 оны долдугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээ болоод байна. Одоогийн үнэ 2007-2008 оны хүнсний хямралын төвшинд хүрэхэд ойрхон байгаа юм. Хямралын үед нэг бушель шиш 7,65 ам.доллар болж байсан билээ. Зарим шинжээчид Аргентин улсын 2011 оны ургац 25 сая тонн байна гэсэн бол бусад нь 21 сая байна гэж тооцоолжээ.
Түүнчлэн шар буурцгийн үнэ 1,6 хувиар өсч, бушель нь 16.495 ам.доллар болсон байна. Тус бүтээгдэхүүн 2008 оны долдугаар сард 16.63 ам.доллар болж, рекорд тогтоож байсан юм. Газар тариалангийн бусад бүтээгдэхүүний хувьд сахарын үнэ 30 жилийн өндөрлөгт хүрч, 34,06 центээр нэг паунд нь арилжаалагдаж байна.
Мөн кофены үнэ ч өсчээ. Экспортоор дэлхийд тэргүүлдэг АНУ-ын ургац бага байх төлөвтэй буй тул нэг паунд арабика кофены үнэ 13 жилийн хамгийн өндөр хэмжээ болох 2.4350 ам.доллар болжээ.
Э.Очирт