Үнэт металл алдагдлаа нөхлөө

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Үнэт металл алдагдлаа нөхлөө

Алтны үнэ даваа гаригт Хятадын төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа унасан ч удалгүй өссөн байна. Унц алт 1371,10 ам.доллар болтол хямдарсан ба удалгүй 1384,80 ам.доллар болж, өмнөх арилжааны өдрөөс 55 центээр нэмэгджээ.

“Хятад улс бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлсэн нь зах зээл дэх арилжаанд муугаар нөлөөлж, алтны үнийг хямдруулсан ч хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчид их хэмжээгээр худалдан авч эхэлснээр үнэ өсч байна” гэж Токио хот дахь нэгэн арилжаалагч хэлсэн байна. Алтны үнэ сүүлийн өдрүүдэд 1360-1392 ам.долларын хооронд зарагдаж байгаа юм. Энэ үнэ ойрын хугацаанд хадгалагдана гэж шинжээчид хэлжээ.

Түүнчлэн мөнгөний үнэ долоо хоногийн хамгийн бага хэмжээ болох 28,75 ам.доллар болтол буурсан ч өдрийн арилжаанд 29,24 ам.доллар буюу 0,1 хувийн өсөлттэй байв. Харин цагаан алт 0,7 хувиар өсч, 1734,50 ам.доллар, паллади 760,97 ам.доллар болжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж