Шриланкад үер болж, 100,000 хүн нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Шриланкад үер болж, 100,000 хүн нэрвэгджээ

Шриланкийн зүүн хэсэгт үер болж, 100,000 гаруй иргэд үерт нэрвэгдсэнийг холбогдох албаны хүмүүс даваа гаригт мэдээлэв. Баттикало болон Тринкомали дүүргүүдэд үргэлжилсэн бороо тасралтгүй орсны улмаас эл дүүргүүд үерт хамгийн ихээр өртсөн байна. Үргэлжилсэн бороо нутгийн зүүн хойд, төв, зүүн өмнөд хэсгүүдэд цаашид орох төлөвтэй байгааг цаг уурын мэргэжилтнүүд мэдээлжээ.

Шриланкийн хойд хэсгийн гол усны сан Иранамадуд усны түвшин халих хэмжээнд хүрсэн тул усыг боодог 11 гарцыг нээхээс өөр аргагүй болоод байна. Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар хур бороо, чийгшлийн хэмжээ энэ онд харьцангуй өндөр байгааг ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж