Иракийн Засгийн газрын байрны гадна бөмбөг тэслэв

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Иракийн Засгийн газрын байрны гадна бөмбөг тэслэв

Иракийн Анбар мужийн Эр-Рамади хотын Засгийн газрын байрны гадна хоёр удаа бөмбөг дэлбэлж, есөн хүн амиа алдан, 40 орчим хүн шархаджээ. Амиа алдагсдын тав нь, шархдагсдын ес нь цагдаагийн ажилтнууд байсан байна.

Энэхүү халдлагыг даваа гаригийн өглөө Багдадаас баруун тийш 110 километрийн зайд Эр-Рамадигийн төв хэсэг дэх засгийн газрын цогцолборлуу ордог шалгалтын цэг дээр тэсрэх бөмбөг ачсан амиа хорлогч халдлага үйлдэгч этгээд үйлджээ. Энэ үетэй зэрэгцэн засгийн газрын банкны гадна, шүүхийн байшингийн хажууд тэсрэх бөмбөг хантаазандаа зүүсэн амиа хорлогч халдлага үйлдэгч этгээд дахин бөмбөг тэсэлжээ.  

Багдадын баруун хэсгийн Сүнни Арабад гарч байсан халдлага хүрээгээ тэлж, ийнхүү Сири, Йордан, Саудын Арабтай хиллэдэг Анбар мужид нэвтрэн орж иржээ. Энэ мужийн өргөн уудам цөлөрхөг нутагт сүүлийн гурван жилд иймэрхүү халдлага гараагүй ажээ.


Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж