
Захидалд “Манай Гурванбулаг сум нь цэвэр усны нөөц бүхий газар билээ. Гэтэл 1999 оноос алтны аюул нүүрлэж, гүний усыг хайр гамгүй хэрэглэж, голын эргээс 200 метр зайд хөрс хуулснаас Шар усны гол ширгэсэн. Сумын төвийнхөн ундаалдаг цорын ганц худгийн дэргэд “Жэ энд Ю гоулд” компани алт ухахаар сумын иргэдийг айлгаж байсан яг тэр үед буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар ашиглалтын лицензүүдийг цуцалж өгсөн төрийн мэргэн бодлогод Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ард иррэд ихэд талархаж байна” гэжээ.