“Хар муурнууд”-ын бай

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

“Хар муурнууд”-ын бай

Премьер лигийн “Сандерланд” клубын босс Стив Брюс “Манчестер Сити”-гээс Недум Онуоха, Адам Жонсон нарыг авахаар хөөцөлдөж байгаа мэдээлэл гарчээ.

Онуохагийн хувьд энэ улирлыг дуустал Лайт цэнгэлдэхийн эздэд зээлээр хүчин зүтгэж байгаа. Гэхдээ Брюст энэ нь хангалттай биш байгаа бололтой, тэр Онуохагийн төлөө зургаан сая фунт төлөхөд бэлэн байгаа юм. Хэрэв энэ наймаа амжилттай болвол Брюс “Сандерланд”-ын уугуул Адам Жонсонг улирлын үлдсэн хэсэгт зээлээр тоглуулахыг хүсч байгаа гэнэ. Өдгөө 23 настай жигүүр маань жилийн өмнө “Миддлесброу”-гаас “Хар Муурнууд”-д ирэх дөхсөн ч эцсийн мөчид “Сити” түүнийг найман саяар өөрийн болгож чадсан.

Роберто Манчини ч түүнийг явуулах магадлал өндөр байгаа юм. Гэхдээ тэдэнд нэг саад тулгараад байгаа нь Премьер лигийн дүрэм ёсоор нэг баг нэг улиралд хоёроос илүүгүй Англи тоглогчийг зээлээр тоглуулж болохгүй байдаг юм. Тиймээс “Хар муурнууд”-д асуудал тулгарч байна. Учир нь тэд “Манчестер Юнайтед”-ын Дэнни Уэлбеккийг зээлээр тоглуулж байгаа. Брюсийн хүссэнээр Онуохаг өөрийн болговол Жонсоны зээлийн асуудал яригдаж болох юм.
 
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж