“Реал Мадрид”-ын одод хандивын тоглолт хийв

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид”-ын одод хандивын тоглолт хийв

Мадридын Спортс Палас цогцолборт хөлбөмбөгийн ертөнцийн нөлөө бүхий одод цуглаж, хандивын нөхөрсөг тоглолт хийлээ. Португалийн шигшээ болон “Реал Мадрид” багийн хагас хамгаалагч байсан Луиш Фигу, Испанийн шигшээ болон “Реал”-ын хаалгач Икер Кассильяс нар энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулжээ. Тэд уг тоглолтоос олсон орлогыг буяны санд, тодруулбал, өөрсдийн нэрэмжит санд цуглуулж, ядуус, хүүхдүүдэд зориулах гэнэ. “Итгэл найдварын төлөө тоглолт” жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг юм. Кассильясаар удирдуулсан баг улаан өмсгөлтэй талбайд гарч ирсэн бөгөөд “Реал Мадрид”-д зүтгэж байсан, одоо Туркт тоглож байгаа Гути энэ багийн гол найруулгыг хийсэн байна. Харин нөгөө талд Луиш Фигугаар ахлуулсан Зинедин Зидан, Фабио Каннаваро нарын хуучны оддын баг цагаан өмсгөлтэй талбайд гарчээ. Хэдий хандивын тоглолт ч гэлээ энэ удаагийн тулаанд есөн гоол орсон байна. Зодог тайлсан ч гэсэн формтой байгаагаа харуулж Фигу, Зидан, Каннаваро нарын баг тоглолтод 5:4 харьцаатай ялалт байгуулсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж