Блогчид оо, “Найз”-даа шүлэг бичээрэй

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Блогчид оо, “Найз”-даа шүлэг бичээрэй

Монголын блогчдын холбоо цахим тэмдэглэл хөтлөгч залуусын дунд “Найз” уралдаан зарлажээ. Оролцогчид “найздаа” зориулан нийтлэл, шүлэг, өгүүллэг бичиж өрсөлдөх гэнэ. Мөн гэрэл болон гар зураг, компьютер график ашигласан бүтээлээрээ уралдаж болно. Уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ, илэрхийллийг харгалзан шилдэг бүтээлийг тодруулах бололтой. Нэгдүгээр байр эзэлсэн блогчныг Blackberry гар утсаар шагнах бол хоёр, гуравдугаар байрт шалгарсан хүмүүсийг интернэтийн эрх, гар утасны азын дугаараар урамшуулах гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж