
Афганистаны Пактиа мужид Туркийн дөрвөн ажилчин болон нэг жолоочийг зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан байна. Турк ажилчид Данд ва Патан дүүрэгт барилга угсралтын төслийн ажилтай танилцаад буцах үедээ барьцаалагдсан байна. Орон нутгийн албан тушаалтны хэлснээр ажилчдыг хаашаа аваачсан нь тодорхойгүй байгаа аж.
Пактиа муж нь Пакистаны хилтэй ойрхон байдаг бөгөөд хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийн орогнодог газар гэдэг юм. Сүүлийн жилүүдэд Афганистанд олон тооны иргэд хулгайлагдаж байгаа юм. Энэ халдлагуудыг Исламын зэвсэгт бүлэглэлүүд болон гэмт хэрэгтнүүд хийж байгаа юм.
Э.Очирт