
АНУ-ын ерөнхийлөгч асан бага Жорж Бушийн дурсамжийн ном худалдааны дээд амжилтыг тогтоосоэ тухай Agence France-Presse мэдээлжээ.
Бушийн дурсамжийн номыг хэвлэсэн Crown Publishing Group хэвлэлийн гараас мэдэгдэхдээ арваннэгдүгээр сарын худалдаанд гарсан дурсамжийн ном хоёр сая хувиар зарагдсан мөн цахим хэлбэрээр 200 мянга гаруй ном тараагдсаныг өгүүлжээ.
Эхлээд Бушийн "Decision Points" ("Шийдвэр гаргах эгшин" буюу "Шийдвэр хүлээн авах цэг") ном 1,5 сая хувиар хэвлэгдсэн ба уг номонд сонирхол их байсан учраас дахин 2,6 сая хувийг нэмэн хэвлэсэн байна.
Ерөнхийлөгч асан Билл Клинтон ба ерөнхийлөгч Барак Обамагийн ном бас бестселлер болж байлаа. Клинтоны “Миний амьдрал” ном сая гаруй хувиар зарагдсан ба Обамагийн "The Audacity of Hope" ба " Dreams from My Father" номууд бас эрэлт сайтай байлаа.
Ш.Мягмар