Египетээс монгол иргэдээ татахаар болов

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Египетээс монгол иргэдээ татахаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Египет улсад ажиллаж, амьдарч, суралцаж байсан 47 монгол иргэнийг эх орондоо авчрахад зарцуулах хөрөнгийн асуудлыг хэлэлцээд, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, 143.9 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон аж. Египет улсад улстөрийн нөхцөл байдал хүндэрч, үймээн самуун ихтэй байгаагаас шалтгаалж, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоёр долоо хоногийн өмнө шахам хуралдан, тус улсад ажиллаж, амьдарч байсан иргэдээ ойролцоох орон руу татах ажлыг тус улс дахь Элчин сайдын яамаараа дамжуулан зохион байгуулж, Кувейт улсад түр хугацаагаар суурьшуулсан юм. Нөхцөл байдал нааштайгаар эргэвэл, Египет рүү буцааж болох юм гэж үзэж байсан ч, эх оронд нь бүрмөсөн авчрах шийдвэрийг энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаас эцэслэн гаргалаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж