“Щелкунчик”-ийн бяцхан бүжигчид ба үзэгчид

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

“Щелкунчик”-ийн бяцхан бүжигчид ба үзэгчид

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглолоо. Энэ өдөр симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдсан юм. “Щелкунчик” балетыг жил бүрийн зул сарын баяраар тоглодог уламжлалтай. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг “Щелкунчик” балетын нэг, хоёрдугаар бүлэгт ирээдүйн театрын солистууд болох бяцхан бүжигчид бүжив.

Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын дугуйлангийн сурагчид энэ өдөр тайзнаа бүжсэн. Харин гол дүр Маша охинд Ч.Дүүрэнжаргал бүжиглэв. Хүүхэд бүхний хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдийг авчирна. Хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдэд Хөгжим бүжгийн коллежийн сурагчид тоглосон. Нэгдүгээр хүүхэлдэйд А.Эрдэнэболд, хоёрдугаар хүүхэлдэйд Ануужин, гуравдугаар хүүхэлдэйд Н.Чинзориг болон бусад балетын дугуйлангийн бүжигчин хүүхдүүд бүжсэн.

Зул сарын энэ өдөр “Щелкунчик” балетыг үзэхээр олон зочид ирсэн байсан. Тэр дундаа бяцхан үзэгчид олон байв. Хэдий тэд жаахан ч тоглолтын турш чимээ гаргаагүй соёлтой үзэгчид байж чадсан юм.

М.Анир

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж