Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Иргэдээс их хэмжээний мөнгө залилсан Ю.Мандалмаа, Ч.Оюунгэрэл Д.Пүрэвсүрэн нарын долоон хүнд холбогдох хэргийг Нийсэлийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт  шүүх бүрэлдэхүүн хянан  хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тэд БНСУ-д гэрээгээр ажилд зуучилна хэмээн 236 хүнээс 517 сая төгрөг залилсан хэрэгт холбогдсон юм. УИХ-ын гишүүн Д.Очирбатын хадам ээж Ч.Оюунгэрэл, ”Азийн нөхөрлөлийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Оюунгэрэл зэрэг хүмүүсийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, Ч.Оюунгэрэлд 13 жил, “Скарпи”компанийн захирал С.Наранцэцэгт 12 жил, “Бизнес Пойнт” компанийн захирал Г.Мөнхбаясгаланд 10 жилийн хорих ял тус тус оноож байсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж