
-“Урт нэр”-тэй хуулийн дагуу 254 алтны компанийн лицензийг хураахаар болсон. Энэ нь арилжааны банкуудад чанаргүй зээл үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна гэж байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Арилжааны банкууд уул уурхайн компаниудад нийт 163 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Одоо лицензээ хураалгахаар болчихсон компаниуд энэ зээлийн тодорхой хэсгийг эзэлж байгаа нь мэдээж. Яг хэдий хэр гэдгийг одоохондоо гаргаагүй байна. Гэхдээ энэ шийдвэр нь арилжааны банкуудад ямар нэгэн байдлаар нөлөөлж, эрсдэл үүсгэж болзошгүй. Монголбанкнаас энэ талаарх байр сууриа Засгийн газарт илэрхийсэн байгаа.
-Чанаргүй зээлийн хэмжээ энэ онд ямар байна вэ?
-Чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа. Гэхдээ энэ асуудлыг хоёр хэсэг хувааж ярихаас өөр аргагүй болчихсон. “Анод” болон “Зоос” банкны чанаргүй зээлийг оруулбал одоогоор чанаргүй зээлийн хэмжээ 19 хувьтай байна. Харин хасвал долоон хувийн үзүүлэлттэй гарах юм.
Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин