Далайн ламын үеэл амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Далайн ламын үеэл амь үрэгджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын үеэл Жигмэ Норов хоёрдугаар сарын 14-нд АНУ-ын Флорида мужийн Флэглэрийн A1A хурдны зам дээр автомашины осолд өртөж амиа алджээ. Уг ослыг Флоридагийн цагдаагийн газраас санамсаргүй осол байсан хэмээн дүгнэжээ. Жигмэ Норов нь Төвдийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнд олон нийтийг уриалахаар “Төвдийн төлөө алхацгаая” уриатай маршид оролцохоор Флорида мужид ирээд байсан бөгөөд жагсаалын эхний өдрөө ийнхүү осолд өртөж, амиа алдсан байна. 

    Норовын эцэг нь өөрийн том ах Далай ламын хамт 1959 онд Хятадын  эсрэг бослого тэмцлийн үеэр Төвдөөс дүрвэн гарсан ажээ. Жигмэ Норов нь АНУ-ын Индиана мужийн Блумингтонд амьдардаг байсан байна. Тэрбээр энэ удаагийн жагсаалд бусад хэд хэдэн алдартай хүмүүсийн төлөөллийн хамт оролцож байсан ч осол болохын өмнөхөн хамт явсан хүмүүс нь оройн зоог барихаар салж явцгаасан байжээ. 

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж