Ерээп
оны эхээр анхны ерөнхийлөгч маань “АЛТ” хөтөлбөрийг санаачилж байхдаа
өөрсдийгөө “АЛТ САНДАЙЛСАН ГУЙЛГАЧИН” гэж тодорхойлж байсан бил ээ.
Бодоод байсан чинь үнэн ч юм шиг. Газрын хөрсөндөө асар их байгалийн
баялагтай атлаа ядуу амьдралтай. “АЛТ” хөтөлбөрийн буянгаар ажлын байр
нэмэгдэж, банканд тушаах алтны хэмжээ өссөн, магадгүй манай улсын алтныы
нөөц ч өссөн байх. Олон ч хүн баяжиж, энгэрээ цоолж баатар, гавъяат
болцгоолоо.
Гэвч
өнгөрсөн 13 жилийн хугацаанд бас ЯДУУЧУУДЫН тоо өслөө. Сүйрсэн байгаль,
ширгэсэн гол мөрөнгийн тоо л нэмэгдлээ. Үүнд харин хэн ч хариуцлага
хүлээсэнгүй.