
“Хамтын оролцоотой ойн менежмент” Үндэсний чуулганыг энэ сарын 16-аас 17-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулж байна. Уг чуулганы зорилтууд нь Үндэсний анхдугаар чуулганаас хойш өнөөг хүртэл гарсан үйл явцыг үнэлж дүгнэх, ойн салбарын хөгжил, тогтвортой менежментийг дэмжихэд чиглэсэн ойн бодлогын тухай хуулийг бий болгох гэнэ. Мөн “Ойн тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын үүрэг оролцоог дээшлүүлэх ага замын тодорхойлох зэрэг бодолгын чанартай асуудлаар хэлэлцэх аж. Чуулга уулзалт өнөөдөр 18 цаг хүртэл үргэлжлэх бол маргааш анхдугаар чуулганаас гаргасан амлалтын биелэлт болон өмнөх өдрийн илтгэлүүдэд тавигдсан гол асуудлыг чуулганд оролцож буй гадаад дотоодын төлөөлөгчдөд танилцуулж үргэлжлэх аж.
Б.Алтансүх