Playboy-н Хью Хефнер сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Playboy-н Хью Хефнер сүй тавьжээ











Playboy сэтгүүлийн
үүсгэн байгуулагч, эзэн
Хью Хефнер олон залуухан,
тачаангуй бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн азтай эр. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан
ба 24 настай шаргал үст найз бүсгүй Кристал Харристай сүй тавьснаа зарлажээ.

Хью Хефнер “Би Кристалд сүйн бөгж бэлэглэхэд тэр нулимсаа барьж
чадаагүй. Энэ шинэ жилийн хамгийн баяртай дурсамжуудын нэг болж үлдлээ”
хэмээжээ.

Өдгөө 84 настай Хью анх 1953 онд эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүлээ нээж байсан ба хамгийн сайхан бүсгүй гэгддэг
Мерилин Монрогийн зургийг нийтлэн 51 мянган хувь зарагдаж байсан түүхтэй. Өнөөг
хүртэл уг сэтгүүлийн нэр хүнд буураагүй ба ашиг орлогоороо дээгүүрт бичигдсээр
байгаа юм.

Хью Хефнер хоёр дахь эхнэр Кимберли Конрадаас энэ оны эхээр албан ёсоор салсан ба
ийнхүү шинэхэн сүйт бүсгүйгээ шинэ оны баяртай зэрэгцэн зарлалаа.

Дэлхийн II дайнд оролцож явсан Хефнер Иллинойсийн их сургуу­лийг сэтгэл
судлаач мэргэжлээр дүүргэжээ. Оюутан байхад нь  эрэг­тэйчүүдэд зориулсан
сэтгүүл гаргах санаа анх төрсөн байна.

1953 онд "Playboy"
сэтгүүлийг анх гаргаж, уншигчдын таашаа­лыг хүртэнэ гэдэгт итгэхгүй 
байсан тул  дугаар тавиагүй гэдэг.  Гэтэл 60 мянган хувь хэвлэсэн
сэтгүүл бүгд борлогдож,  хамгийн их эрэлт хэрэгцээтэй хэвлэл болжээ.
Аме­рикт  болсон сексийн хувьсгалын эхлэлийг "Playboy" сэтгүүл тавь­сан
гэдэг. Өнөөдрийн байд­лаар "Playboy" нь
эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс борлуу­лалтаараа тэргүүлсэн
хэвээрээ байгаа аж. Зөвхөн АНУ-д гэхэд есөн сая хувь хэвлэгдэн
борлогд­дог. Ижил хүйс­тэнтэйгээ явалдагч­дын эрхийг хамгаалахаас гадна
ДОХ-ыг ана­гаах эмийг гаргаж авах ажил хэрхэн явагдаж байгаа зэрэг
нийгмийн тулгамдсан асуудлыг хөнддөг. Хью Хефнер 75 нас хү­рээд
сэтгүүлийн ажилд оролцохоо больсон. Тэр­бээр эдлэн газартаа өөрийг нь
зугаацуулдаг алтан шаргал үстэй  18-28 насны долоон бүсгүйтэй цуг
амьдарч байгаа. "Виагра"-гийн ачаар хэнийг нь ч гомдоодоггүй гэнэ. 

Х.Хефнер кино урлагт ч хувь нэмрээ оруулсан хүн. "Playboy" сэтгүүлээ
хэрхэн гаргаж эхэлсэн тухай уран сайхны кино байдаг. 1992 онд "Хью
Хефнер: нэг удаа", 1998 онд "Playboy: X түүх" нэртэй баримтат кинонууд
үзэгчдийн хүр­тээл болсон.  Харшдаа шаргал үст бүсгүйчүүдтэйгээ хэрхэн
амьдарч байгаа тухай  телевизийн цуврал нэвтрүүлгийг үзэгчид ан­дахгүй.

Хью Хефнер "Playboy" сэтгүү­лийн ачаар саятан болсон. Хоёр хүү нь
аавынхаасаа өрх тусгаар­ласан тул тэрбээр 84 насандаа амьдралаа шинээр
эхлэхээр шийд­сэн бололтой.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж