Ардчилсан намын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар төлөвлөжээ. Тус хуралдаанаар Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж , санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсох аж. Мөн Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээр болон “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж