Ц.Чулуунбатын хорвоод мэндэлсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Ц.Чулуунбатын хорвоод мэндэлсэн өдөр

“Харанга” хамтлагийн хөгжимчин, дуучин Ц.Чулуунбатын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын рок попын урлагийг хөгжүүлэхийн төлөө 37 жилийн турш уран бүтээл туурвиж олон сайхан дууг зохиосон Ц.Чулуунбат энэ өдөр гэр бүлийнхээ хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тэрбээр 2003 онд анхны уран бүтээлийнхээ “Чи миний амьдрал”, 2008 онд “My Street” бие даасан тоглолтоо тус тус хийж үзэгчдийнхээ сонорыг мялааж байсан.  Үүгээр зогсохгүй өөрийн “Up Music” продакшныг нээж, залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллах болсон. Тэрбээр нэг ярилцлагадаа: “Амьдрал надад бүхнийг өгсөн, амжиж би заримыг нь авч чадсан­гүй гэдэг шүлэг байдаг. Жаргал зовлон ээлжил­дэг энэ орчлонг уянга дуугаараа сүлж яваадаа бахархдаг шүү” хэмээн хэлж байсан удаатай.

Анх 1977 онд Ц.Чулуунбат, 1978 онд Ц.Энхманлай цэргийн албанд татагдан очиж, түүнээс нэг жилийн дараа Я.Одсүрэн очсоноор “Харанга” хамтлагийн үндсэн бүрэлдэхүүн цэргийн “Соёмбо” чуулгад нэгдэж байсан түүхтэй. Бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ тус чуулгын “хал цэрэг” байж. Тиймээс энэ хамтлагийн түүх бүр 1979 оноос тоологддог. Харин 1989 оны эл өдөр гоцлол дуучин Х.Лхагвасүрэн гишүүнээр элссэн тул тус хамтлагийн албан ёсны төрсөн өдөр хэмээн онцолдог аж. Өдгөө тэд Монголын загалмайлсан эцэг “Харанга” хамтлаг хэмээн нэрлэгддэг юм.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж