Шагналын нэр DAFTAS нь “daft as…”, буюу “тэнэг юм шиг…” гэсэн үгнээс үүдэлтэй. “Бүгдэд мангар, утгагүй, ер бусын санагдах бүгдэд манай шагнал олгогддог” гэж шагналыг үүсгэгчид ярьж байна.
“Хамгийн хачин шинжлэх ухааны нээлт” номинацид спрей хувцас, “хурдан авсан бол унасанд тооцогдохгүй гэх газар унагасан хоолны тухай хууль, сансрын цаасан хөлөг, гахайны халууны хэмжих судалгаа зэрэг нээлтүүд өрсөлдөөд спрей хувцас ялсан байв. Энэ хувцсыг британичууд бүтээжээ. Тэд цуцагч баллонд шингэн полиэстерийг дүүргээд сайн дурынхныг “хувцасласан” байлаа. Хольц дараа нь хатаад нимгэн синтетик хувцас болжээ.
Хамгийн муухай нохой “гүнж Эбби Фрэнсис гэх чихуахуа, наймаалж Пауль, уснаас үсрэн дарвуулт завин дээр буусан халим, Nintendo DSi XL дээр тоглосон горилла, муурны махаар амьтай хоол хийх талаар шоглон ярьсан телевизийн хөтлөгч нар “амьтантай холбоотой ер бусын түүх” ангилалд нэр дэвшсэнээс цорын ганц байсан зөнч наймаалж Пауль энд ялжээ.
“Ухаангүй гэмт хэрэг” ангилилд согтуу жолооч нарт үлээлгэдэг гуурсан хэлбэртэй хувцас өссөн Небраска хотын согтуу жолооч, банк дээрэмдэгч Дарт Вейдер, британийн “муур тарчлагч” Мэри Бэйл ба үйлчлүүлэгчийнхээ нуруунд түүнд уурласнаасаа болоод 40 см-ийн эрхтэнг шивсэн Австралийн тату-мастер нар өрсөлдөөд тату мастер DAFTAS хүртэв.
DAFTAS-ийн урлагийн номинацид Британийн зураач Лора Хэдленд талхны хөрөг бичээд ялжээ. Урлагаасаа DAFTAS фейс-палм цувралд шилжихэд “Ой!” ангилалд дунд хуруугаа эфирт харуулсан ВСС-гийн хөтлөгч, өмд нь оёдлоороо задарсан чаргачин Жиллиан Кук, салатаар толгойгоо бүтээсэн гэмт хэрэгтний төсөөлөл зургийг гаргасан цагдаа нар ба Оросын арми нэвтэрсэн тухай хиймэл нэвтрүүлэг явуулсан Гүржийн телевиз зэрэг өрсөлдсөнөөс Британийн цагдаа нарын “Ой!” тэргүүлэв. Хөгшин эмэгтэйн 60 фунтыг дээрэмдсэн гэмт хэрэгтний фото роботыг гаргахдаа цагдаагийнхан үснийх нь оронд салат ногоог санагдуулахаар ногоон ургамал тавьжээ.
“Амьд үлдсэн нь гайхмаар” гэсэн ангилалд хөлөг онгоц нь сүүлийн долоон жилд 13 удаа осолдож байсан Ослын ахмад, өгзөг рүүгээ буудалцсан согтуу австричууд, хамгаалатын хувцас туршихаар буцалж байсан галт уулын тогоонд буусан уулчин, цагаан баавгайд зуугдан сэрсэн гэх мэтийн хүмүүс өрсөлдөв. Эцэст нь Шпицбергений ольтригийг судлагч, цагаан баавгайн зуултаар сэрэлгүй унтаж байсан Себастьян Нильссенд DAFTAS шагнал ирсэн ба харин цагаан баавай нь мөнхийн нойроор амиа сольжээ.
Янз бүрийн дээд амжилтын номинацид түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн теннисний тэмцээн, дэлхийн хамгийн том амтай хүн, хамгийн хурдан өвс хадагч ба “Ментос”, “Кола”-гийн хамгийн хүчтэй оргилуур зэрэг дээд амжилтууд өрсөлдөөд Мексикийн хулиганууд тэргүүлэв. Тэдний 2433 хүн нэгэн зэрэг хийтэй устай лонхонд гаатай чихэр хийн дэлбэрэлт гаргаж чадснаас DAFTAS шагналтан болцгоов.
DAFTAS өөр нэг шагналаа “жилийн персон” номинациар олгоход нөгөө нэг наймаалж нэр дэвшсэн байв. Гэвч телевизийн маньяк Пол Ярроу энэ номинацид тэргүүлэв. Тэрээр Лондоноос хийгдсэн хэдэн арван арга хэмжээний телевизийн зураглалд өөрийгөө харуулж чадсан гэнэ. Түүний ер бусын сорив ба цайвар өнгийн нооцсон цамц нь зураглаачдын дуранг аргагүйн эрхэнд өөртөө татаж байжээ.
Энүүхэндээ гэхэд шагнал гардуулах ёслол даруухан болж, шагналын албан ёсны сайтад онлайн хэлбэрээр явагдлаа. Нэр дэвшигчид ба шагналтнууд байсангүй. Тэдний ихэнх нь энэ хөгжөөнтэй шагналын тухай мэдээ ч үгүй өнгөрсөн бололтой.
“Жилийн хамгийн ер бусын бүтээгдэхүүн” ангилалд автомашины сахал, шарсан шар айраг, ариун цэврийн өрөөний амьд ургамалан хивсэнцэр, “согтуу” хөхний даравч зэрэг өрсөлдснөөс согтуу нь ялжээ. Хөхөвчинд нь архи хийсэн даравчнаас тусгай гуурсаар тасралтгүй ууж болох ба түүний тусламжтайгаар спортын тэмцээнүүдэд согтууруулах ундааг оруулж болно гэдгийг DAFTAS-ийн шүүгчид онцолсон байв.