“Жавхаа ах аа, болиоч дээ”

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Жавхаа ах аа, болиоч дээ”

Монголын улс төр болоод урлаг бүрмөсөн дампуурах чиг рүүгээ явж байгаа бололтой. Улс төрчид нь урлагжаад, урлагийнхан бас улс төржөөд. Өнгөрсөн оны сүүлээр МАХН нэрээ сольж МАН болох үеэр намын дарга С.Батболд МАН-ын анхны бат илэрхийлэхийг “Чингис хаан” хамтлагийн дуучин УГЖ Д.Жаргалсайхан, Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа, Б.Дашдондог нарын рок попын оддод гардуулсан билээ. Нөгөөдүүл нь ч “МАХН МАН болж анхныхаа нэрийг авч байгаад бид баяртай байна. МАХН үнэхээр сайн шинэчлэгдэж байна. Бид аав ээжийнхээ намд элсэлгүй яах вэ” гэсэн хөнгөхөн пиар хийгээд амжсан. Ардчилсан намынхан “С.Батболд урлагийнхныг бөөн бөөнөөр нь худалдаж аваад намынхаа рейтингийг өсгөөд байхад манай намын дарга л байхгүй шүү” хэмээн атаархаж энэ тэр. Харин ард нь тэдний жинхэнээсээ хийх ёстой улс орны хөгжлийн бодлого, үзэл онол гэсэн “мэргэжлийн” үзүүлэлтүүд хол хаягдаж, улс төрийн намууд улам л дампуу байдалд ороод байгаа. Тэгээд “Ванкүүш” хамтлагийн дуучин Цэцээ ингэж дуулсан байна.

“Урлаг улс төр хоёр тусдаа баймаар байна
Ядахдаа Жавхаа ах аа, та болиоч ээ
Сумогийн дэвжээ, чуулганы танхим хоёр яах вэ
Адилхан дугуй болохоор бас болдог юм байгаа биз” гэчихсэн. УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаярыг клипэндээ оруулаад. Урлаг улс төр хоёр ингэж “нийлэгжээд” байгаа энэ үед С.Жавхлан ч бас хүн юм чинь УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөлгүй яах вэ дээ. Тэгээд “Бөхийн өргөөний тайз ч гэсэн бас дугуй шүү, миний дөө” гээд л хариу дуулах юм байна л даа.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж