Гэрэлтүүлгийн асуудалд голлон анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Гэрэлтүүлгийн асуудалд голлон анхаарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ховд аймгийн хувьд 1,6 сая мал өвөлжиж байгаа бөгөөд цөөн тооны малын хорогдолтой байгаа аж. Тус аймгийн цаг үеийн байдлын талаар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Батбаяраас тодруулахад “Одоогоор Ховд аймагт хаваржилт сайхан, малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулахааргүй байгаа. Аймгийн дулаан цахилгаан станцын тухайд хэвийн хэмжээнд ажиллаж байгаа ч, цаашид нэмж хүчин чадлаар ажиллах эх үүсвэргүй гэх дүгнэлт гарсан байгаа. Уг станцыг 1986 онд анх ашиглалтанд оруулсан байдаг. Энэ оноос эхлэн шинээр ашиглалтад оруулж буй орон сууц, аж ахуйн нэгжийг дулаан, цахилгааныг хоёрдогч эх үүсвэрээр хангах асуудал яригдаж байгаа. Мөн энэ онд аймгийн хот доторх зам, гэрэлтүүлгийн асуудалд голлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Ховд аймагт 2011 онд 100 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд дийлэнх хувийг хэвтээ болон босоо чиглэлийн замуудыг засварлахад зарцуулах юм. Ирэх долдугаар сарын 29,30-нд Ховд аймаг байгуулагдсны 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 109 бүтээлч ажлыг төлөвлөн, салбар бүрээр хийж, хэрэгжүүлэх удирдамж гаргаад байна. Хүний хөгжил сангаас иргэдэд олгох 10 мянга, 21 мянган төгрөг олгох ажлын явц 95 хувьтай байна” гэв.

    Д.Долгор
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж