“Хангарьд” клубын тамирчдыг 92 сая төгрөгөөр шагналаа

Хуучирсан мэдээ: 2010.12.25-нд нийтлэгдсэн

“Хангарьд” клубын тамирчдыг 92 сая төгрөгөөр шагналаа

2010 онд спортын өндөр амжилт гаргасан 16 багш, дасгалжуулагч, тамирчдыг “Хангарьд” спорт клубын 20 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт” үйлдвэр 92 сая төгрөгөөр шагнасан байна.

Тухайлбал, эдгээр шагнагдагсадын дунд “Хангарьд” спорт клубын тамирчин, улсын начин Б.Заяамандах /15 сая/, улсын их баяр наадамд хурдан даага нь айрагдсан Ц.Буянбаатар /гурван сая/, үндэсний сурын тэмцээнд түрүүлж, “Улсын мэргэн” цол хүртсэн Л.Отгонбаяр /таван сая/ нар байгаа юм.

Мөн Германы алтан Гран-при тэмцээн алт, Бразил, Улаанбаатарын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт С.Ням-Очир /найман сая/, Улсын начин, Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Э.Энхбат /18 сая/, дасгалжуулагч Ш.Бат-Орших /гурван сая/ нарыг нэрлэж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж