
Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газраар 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.