Д.Эрдэнэбилэг наймдугаар байрт бичигдээд байна

Хуучирсан мэдээ: 2010.12.25-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг наймдугаар байрт бичигдээд байна

Голландын Делфзейл хотноо үргэлжилж буй дэлхийн шилдэг 12 даамчны халз тулаан өндөрлөх шатандаа ороод байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээнд дөрвөн тивийн найман орны шилдгийн шилдэг 12 даамчин өрсөлдөж байгаа ба манай улсаас Ази тивийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг Шар тивийг төлөөлөн ганцаараа оролцож байгаа юм. Өнөөдөр буюу Зул сарын баярын өдөр даамчид 10 дугаар өргийн тоглолтын хийх ба маргааш сүүлийн тоглолтоо хийснээр тэмцээний ялагч тодрох юм.

Д.Эрдэнэбилэгийн хувьд есөн өргийн дараах байдлаар долоон оноотой наймдугаар эрэмбэлэгдээд байна. Тэрбээр өнөөдөр Сенегалын Н’Диага Самбтай, харин маргааш Тринидад ба Тобагогийн даамчин Руфус Фостертой тоглоно.

Сонирхуулахад, дэлхийн зургаан удаагийн аварга, ОХУ-ын их мастер Александр Шварцман 15 оноотой тэмцээнийг тэргүүлж байгаа бол Голландын Кеес Тейссен 14 оноотой удаалж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж