
цагийн тайз дэлгэцийн чимэглэлийн урлагийг үндэслэгчдийн нэг төрийн
шагналт, ардын зураач Л.Гаваа агсны амьдрал, уран бүтээлийн тайлан
үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд нээгдлээ. Нэрт зураачийн 90
насны ойд зориулсан үзэсгэлэнг үр хүүхэд нь тус галерейтэй хамтран
зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнд үр хүүхдүүдэд нь хадгалагдаж байсан 25, галерейн сан хөмрөг
дэх 28 зураг болон Театрын музейд хадгалагддаг тайз, дэлгэцийн бүтээлүүд
болон судалбар, эскиз, Л.Гаваа агсны гэрэл зураг, хэрэглэж байсан багаж
хэрэгслийг нь дэлгэжээ. Тэрбээр уран бүтээл туурвих хугацаандаа 150
гаруй тайз засал, хувцас чимэглэл, 20-иод киноны зураачаар ажиллан 300
гаруй уран зураг туурвисан юм.
Түүнчлэн
угсаатны судлал, ардын урлалыг судлах, сурталчлах, гадаад, дотоодод
үзэсгэлэн, музей дэглэхийн зэрэгцээ багшилж, хошин төрлөөр зурж, зурагт
хуудас, эмблем зохион, уран сайхны гэрэл зураг зэрэг олон төрлөөр бүтээл
туурвидаг байжээ. Түүнд зураагүй төрөл, хөндөөгүй сэдэв үгүй хэмээн
мэргэжил нэгт нөхдүүд нь үнэлдэг.
Н.Наран