Эсэргүүцсэн нөхөд өмнөөс яриад байна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Эсэргүүцсэн нөхөд өмнөөс яриад байна

Эвслийг эсэргүүцсэн нєхєд ємнєєс нь яриад байгаа нь хачирхалтай


МНН-ын хууль, эрх зүйн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батбаяртай тус намын дотор єрнєєд байгаа улс тєрийн үйл явцын талаар ярилцлаа.

-МНН болон ИЗН-ууд нэгдэх тухай гэрээ байгуулснаас хойш танай намын зарим гишүүд эсэргүүцэл илэрхийлж, бүр намын даргаа хүртэл түдгэлзүүлсэн тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх боллоо. Энэ талаар юу гэж хариулах вэ?

-Ногоон нам, Иргэний Зориг намтай нэгдэх асуудал бол ерєнхийдєє жил гаруйн хугацаанд тухайн намуудын удирдага, тєлєєллийн байгууллагуудын хооронд яригдаж, дэмжигдсэн бєгєєд одоо ирэх сард хуралдах намуудын их хурлаар эцсийн шийдвэр гарна. Харин Ногоон намын бага хурал дээр цєєнх болсон ганц хоёр хүмүүс энэ асуудлыг хувийн амбицдаа хєтлєгдєєд улс тєржүүлээд байгаа юм.Намын дүрэм, ёс зүйн хорооны шийдвэр гэдгийн хувьд ерєєсєє хууль бус, бүр гэмт хэргийн шинжтэй явдал гэж ойлгож болно. Учир нь намын их хурлаас байгуулагдсан тус хорооны даргаар Н.Энхтайван гэж хүн сонгогдсон байдаг. Тэгвэл Д.Энхбат даргыг намаас хєєлєє гээд байгаа М.Чинзориг гэж нєхрийн хувьд хууль бусаар намын албан бичиг, тамга тэмдэг ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн, түүнийг холбогдох хууль, цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулахаар шийдвэрлээд байна.

-Тэд МНН нь Иргэний Эвслийн гэрээг зєрчсєн, мєн Иргэний Эвсэлтэй холбоотой хєрєнгє, мєнгєний асуудлыг гаргаж тавьсан байсан?

-Иргэний Эвслийг анхнаас нь байгуулж, түүний гэрээг боловсруулах ажлыг гардан гүйцэтгэж байсан хүний хувьд хэдэн зүйлийг хэлэхгүй байж болохгүй байна. Иргэний Эвслийг байгуулсан гол зорилго бол улс тєрийн намууд нэгдэж сонгуульд оролцох явдал байсан. Мєн гэрээг байгуулах явцад сонгуулийн дараа эвсэлд нэгдэж орсон намууд нэгдмэл улс тєрийн хүчин болохоор ярилцаж, тохиролцож байсан. Хачирхалтай нь Иргэний Эвсэл байгуулахыг хамгийн их эсэргүүцэж байсан О.Бум-Ялагч, Г.Арслан нарын хүмүүс єнєєдєр эвслийн ємнєєс яриад байгаа явдал юм. Эдгээр нєхдүүд 2008 оны сонгуулиар Иргэний эвслийн эсрэг ажиллаж, тэр байтугай Арслан Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн тул МНН–аас хєєгдсєн.

Харин Бум-Ялагчийн хувьд намын даргаар дєнгєж сонгогдоод байсан УИХ-ын гишүүн Д.Энхбат намын анхны гишүүний хувьд энэ удаад намаас хєєлгүй, сануулах арга хэмжээ авья гэсэн санал гаргаж авч үлдсэн байдаг. Мєн Д.Баасандорж гуай Иргэний Эвслээс хамт нэр дэвшсэн доктор Ж.Батзандангийн эсрэг хүртэл ажиллаж байсныг мэдэх л юм байна. Тэр мєнгє, тєгрєгний тухайд Улс тєрийн намын тухай хуулиар УИХ-д суудал авсан нам, эвсэлд санал єгсєн сонгогчдынх нь тоогоор тєрєєс нэг удаагийн мєнгєн дэмжлэг үзүүлдэг юм. Энэ хуулийн дагуу 2009 онд Иргэний Эвсэлд єгсєн мєнгийг тухайн үеийн эвслийн удирдлагууд болох Д.Энхбат дарга, А.Ганбаатар болон бид гурав хуралдаад зохих ёсоор нь намуудад хуваарилсан, энэ талаар протокол хєтєлсєн байдаг. Бодвол энэ мєнгєний талаар ярьсан юм шиг байна лээ, энэ мєнгє нь одоо ч МНН-ын дансанд байгаа, тэд єєрсдєє ч энэ талаар мэдэж л байгаа.

-Ер нь сүүлийн МНН-д єрнєєд байгаа энэхүү үйл явцад та ямар дүгнэлт єгєх вэ?

-Монгол улсад үнэхээр улс тєрийн тэргүүлэх хүчин алга байна. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхэнд байгаа МАН,АН намуудын рейтинг нийт сонгогчдын 40 хүрэхгүй хувьтай байгааг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Иймд намууд нэгдэж улс тєрийн тэргүүлэх хүчин болох үйл явцыг МНН, ИЗН-ууд єєрсдєєрєє үлгэр үзүүлж, нэгдэх гэрээг үзэглэсэн юм. Мэдээж энэхүү нэгдэл олон хүнд таалагдахгүй, эсэргүүцэх олон улс тєрийн хүчин, улс тєрчид байгаа нь тодорхой. Гэтэл манай намын хуучин удирдлага болох цєєн хүмүүс дээрх улс тєрийн хүчин, улс тєрчдийн гар хєл болон намуудын нэгдлийг хагалан бутаргахын тєлєє ажиллаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Эцэст нь хэлэхэд МНН, ИЗН-ууд нэгдсэнээр хэзээ ч ногоон намын үйл ажиллагаа зогсохгүй, ногоон үзэл баримтлал алга болохгүй харин ч эрчимтэй үргэлжлэх болно. Ер нь нүүдлийн соёл иргэншилтэй Монголчуудын хувьд бүгдээрээ байгаль Дэлхийгээ шүтсэн ногоон үзэл баримтлалтай байдаг бєгєєд энэхүү ертєнцийг үзэх үзэл баримтлалыг анх Ногоон намыг байгуулсан гэдэг, намаар дамжуулж гадна, дотны тєслийн мєнгєєр бизнес хийж амьдардаг цєєн хэдэн хүн ємчлєх эрх байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна.

Б.Бат
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж