
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Хөдөлмөр эрхлэлтийн тухай асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди мэдээлэл хийлээ. Тус яамнаас гаргасан мэдээгээр 2009 онд 50300 иргэн ажилтай болсон бол 2010 оны эхний арван сарын байдлаар 46800 иргэн ажилтай болжээ. Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж буй ч дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа аж. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүг нь бууруулах. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийг өргөтгөх, мэдээллийн нэгдсэн сан бий болгох. Ажлын үр дүнг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулах гээд олон шаардлага байгаа тул энэ бүхнийг дэс дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэсэн юм.
Засгийн газрын цагаар үргэлжилж байгаа энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас гадна Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Ц.Ням-Осор нар оролцож , гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Г.Дарь