Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Беларуст саяхан болсон ерєнхийлєгчийн сонгуулийн дvнд сэтгэл дундуур
буйгаа илэрхийлж, тус улсын сєрєг хvчнийхэн 12 сарын 19-ний єдєр Минск
хотын тєв дэхь Октябрийн талбайд мянга мянган санаа нэгтэй хvмvvсийг
цуглуулж, эсэргvvцэл vзvvлсэн байна. Цугласан босогчид Тусгаар тогтнолын
талбай хvртэл алхаж, тэндээсээ тєр засгийн байрлуу нэвтрэн орох
оролдлогыг хэд хэдэн удаа хийсан ажээ. Vймээн самуун дэгдээгчид тєрийн
ордныхоо цонх болон шилэн хаалгануудыг хагалж, хэргийн газар хvрэлцэн
очсон цагдаа нартай тэмцэлдсэн байна. Ямартай ч хэв журам сахиулагчид
тєрийн ордныхоо гадна талбайг босогчдоос “ангижруулж” чаджээ. Нэгэн эх
сурвалжаас авсан мэдээллээс vзэхэд, хамгийн багадаа бослогод оролцсон
500 гаруй хvнийг саатуулаад байгаагийн дотор ерєнхийлєгчийн сонгуульд
нэрээ дэвшvvлсэн таван хvн ч багтсан байна. Одоо бvгдээрээ энэхvv эмх
замбараагvй байдлын дvр зурагтай танилцацгаая.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж