Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, тус байнгын хорооны гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Батсуурь нар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан томоохон хуулиудад Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, Хүний хөгжлийн сангийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай, Хөгжлийн банк байгуулах тухай, Орон сууцны тухай хуулиуд багтаж байна. Түүнчлэн 10 орчим зээлийн хэлэлцээрүүдийг нэрлэж болох аж. Эдгээр зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталснаар Монгол Улс гадаадаас ойролцоогоор 100 орчим сая ам.долларын зээл авах бололцоотой болсон. Нөхцлийн хувьд дээд тал нь 40 жилийн хугацаатай, харин хүүний хувьд харилцан адилгүй,  хамгийн хөнгөлөлттэй зээлд Япон улсаас авах хоёр үе шаттай зээлийг хамааруулж болох аж. 

Завсарлагааны хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн хоёр жилийн өмнө шахам УИХ-аас баталсан Цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг холбогдох газрууд хэрхэн хэрэгжүүлж байгаатай биечлэн танилцах төдийгүй энэ хүрээнд “Мон-атом” компанийг ч шалгах гэнэ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж