
Энэ сарын 22-ны өдөр хийсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаагаар төмс, хүнсний ногоо хямдарч, сүү, сүүн бүтээгдэхүүн үнэд оржээ. Хүнсний ногооны үнийг өмнөх сартай харьцуулахад манжингийн үнэ 13.6 хувь, байцааны үнэ 9.1 хувь, сонгины үнэ 3.6 хувиар өсч, дотоодын төмсний үнэ нэг хувь, лууван 1.4 хувиар буурсан байна. Харин шингэн сүүний үнэ 2.8 хувиар өсчээ. Малын сүү аймгуудад 1000-2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Сүүний үнэ Архангай, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул аймагт 100-200 төгрөгөөр өсч, Өмнөговь аймагт 16 төгрөгөөр буурсан байна. Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар аймагт малын сүүолдоц муутай байгаа ажээ. Говь-Алтай, Завхан аймагт сүүний үнэ хамгийн өндөр буюу 2000 төгрөгт хүрчээ.
Д.Цэц