Барилгын салбарынхан шилдгүүдээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Барилгын салбарынхан шилдгүүдээ шалгарууллаа

Барилга бүтээн байгуулалтын шилдэгүүдийг шалгаруулах “BARILGA BEST AWARDS-2010” ёслолын ажиллагаа, барилгачдийн шинэ жилийн цэнгүүн 12 сарын 20-нд “Чингис хаан” зочид буудалд болж өндөрлөлөө.
 Жил бүр уламжлал болон зохиогдож байгаа шилдгүүдийг шалгаруулах “BARILGA BEST AWARDS” ёслолын ажиллагааг Барилга.МН БЗМТөв, Монголын Барилгачдын Холбоо, МҮХАҮТанхимын Барилгын Зөвлөл хамтран зохион байгуулсан ба өмнөх жилүүдээс  өнгө нэмж хүрээгээ тэлж, нийт 9 нoминацад 50 гаруй байгууллага өрсөлдсөн байна.  
 Үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын Барилгачдын Холбоо, МҮХАҮТ Барилгын Зөвлөл, Барилга.МН БЗМТөв ажиллалаа.
 “BARILGA BEST AWARDS-2010” барилгын салбарын энэ жилийн шилдгүүдийг танилцуулья.

ШИЛДЭГ БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА – БҮТИ ХХК
Тус компани нь 2004 онд интериер засал чимэглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2006 оноос барилга угсралтын чиглэлээр ажиллаж байна.
 2004-2005 Royal Castle орон сууцны цогцолбор, 2006 Алтай кашмер, 2006-2007 Golden Vill орон сууцны цогцолбор, 2008 онд Monnis товер оффисын барилга, 2009-2010 онд Рапид харш орон сууц, 2009-2010 онд Зөгийн үүр орон сууц зэрэг томоохон төслүүдийн гүйцэтгэгчээр ажиллажээ

ШИЛДЭГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ УГСРАЛТЫН БАЙГУУЛЛАГА – ОДКОН ХОЛДИНГ ХХК
1937 онд Пишин ба салхин хүрдний ажилаар үйл ажиллагаагаа эхэлсэн ба 1991 оноос цахилгаан сан техникийн нэгдсэн трестээс салбарлан 10 гаруй жилийн хугацаанд бие даасан 5 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байна.
2010 онд Төрийн тусгай хамгаалалттай газар инженерийн шугам сүлжээ шинэчлэл, Дулааны цахилгаан станц 4-р насос солих, Төрийн ордны галын усны шугамыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлжээ.

ШИЛДЭГ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА – ЯВУУ ИМПЕКС ХХК
2000 онд “орчин үеийн агаар сэлгэлт, кондинционерийн систем”-ийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өдгөө орчин үеийн шинэлэг техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
2010 онд Улсын их дэлгүүр, Гранд плаза, Art house оффис, Макс центр, Төр засгийн ордны Г, Е танхим хийж гүйцэтгэсэн халаалт хөргөлт агууржуулалтын систем зэрэг халаалт хөргөлт, агууржуулалтын системүүдийг хийж гүйцэтгэжээ.

ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГА – ХӨТӨЛ ЦЕМЕНТ ШОХОЙ ХК
Тус компани нь 2010 онд 180.000 тн цемент, 39.000 тн цохой, 74.500 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж, цемент үйлдвэрлэлтийн төлөвлөгөө 118.7 %, шохой -100.2 %, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт-107.9%-иар тус тус биелүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэр төрлөөр нь давуулан биелүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. 2010 онд Хөтөл цемент шохой ХК Улсын төсвийн орлого бүрдүүлэлтэнд 2.941.806.1 мянган төгрөг төвлөрүүлэн, татварын төлөвлөгөөг 150.5 %-иар биелүүлээд байна.

ШИЛДЭГ ИМПОРТЛОГЧ БАЙГУУЛЛАГА – ТӨМӨРТ ТРАНС ХХК
Хэрэглэгчдын хүсэл сонирхолд нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнийг хамгийн богино хугацаанд найдвартай нийлүүлэх зорилгтойгоор 2010 онд 4.044.945 тонн төмөр бүтээгдэхүүнийг оруулж ирэн их бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилттайгаар ажилласан байна.

ШИЛДЭГ ШИНЭ ОРОН СУУЦ – ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД ХХК- БАЯНМОНГОЛ ХОРООЛОЛ
Энэхүү хороолол нь 175392 м2 талбай бүхий 13 орон сууцны барилгад 120 сая амдолларын санхүүжилтээр 5940 гаруй м2 үйлчилгээний заал, 46800 м2 талбай бүхий газар догуурх автомашины дулаан граш, амралтын парк, ногоон байгууламж, зам талбай бүхий 1830 гаруй айлын орон сууцны их бүрэн хорооллыг барьж 2010 онд бүрэн ашиглалтанд оруулж улсын комисст онц дүнтэйгээр хүлээлгэн өгчээ.

ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГА – АЛЬЯНС ТЕХ ХХК
Эрчим хүчний барилга угсралтын “Альянс тех” ХХК нь 2001 оноос эхлэн дулааны, цахилгаан, сантехникийн шугам сүлжээний засвар, угсралтын ажил, дулаан даралтын хэмжих хэрэгсэл суурилуулах, худалдах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн . Тус компани нь 2010 онд байгууллагынхаа нийгмийн асуудалд 521 сая төгрөг зарцуулжээ

ШИЛДЭГ ЗУРАГ ТӨСЛИЙН БАЙГУУЛЛАГА – ӨРХ ХХК
1990 онд гандантэгчлэн хийдийн хүрээ хороололын ерөнхий төлөвлөгөө болон нисэх буудалын иж бүрэн зураг төсөл боловсруулах зорилготойгоор Өрх нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 200 гаруй зураг төслийг мэргэжлийн түвшинд боловсруулсан.
2010 оны томоохон ажлуудаас дурдвал Наран их дэргүүрийн өргөтгөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Baby shop дэлгүүр зэрэг байгууллагуудын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэжээ

ШИЛДЭГ ДОХИОЛОЛ, ХАМГААЛАЛТ УГСРАЛТЫН БАЙГУУЛЛАГА – Сэйф Тайм ХХК
2003 онд холбоо дохиолол, компьютерийн чиглэлээр байгуулагдан Галын иж бүрэн дохиоллын систем, домофон систем, хяналтын камер, цаг бүртгэлийн систем гэх зэрэг иж бүрэн автомат технологийг нэвтрүүлээд байна.
 Шангрила Улаанбаатар, Бороо голдын алтны уурхай, Рокмон буйлдинг, Номуун хотхон, Алтан өргөө цогцолбор, Орчлон хороолол зэрэг томоохон төслүүд дээр ажилласан.
Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах 4000 орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа ОССК-ийн хамт олонд барилгын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж “BARILGA BEST AWARDS-2010”-ийн батламж гардууллаа.
Энэ өдөр “Барилга.МН” БЗМТөвийн захирал Г.Батсүх салбарын тэргүүний ажилтан “Тэргүүний барилгачин” цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
 Ийнхүү барилгачид хамтдаа шинэ оноо угтаж, хуучин оноо үдэн шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэлээ.
Энэ өдөр “Барилга.МН” БЗМТөвийн захирал Г.Батсүх салбарын тэргүүний ажилтан “Тэргүүний барилгачин” цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
Эрхэм хүндэт барилгачид та бүхэнд шинэ онд хөдөлмөр бүтээл, шинэ санаагаар дүүрэн байж ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
“Барилга.МН” сэтгүүл дуудлага худалдаанд 500.000 төгрөг хүрлээ

Барилга.МН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж