
Бүгд найрамдах Солонгос улсад хүний гарт харамсалтайгаар амиа алдсан Б.Ганцэцэгийн шүүх хурал өчигдөр тус улсад манай цагаар 10,30 цагт боллоо. Өмнө нь талийгаачийн ээжийг хохирогчоор оруулахгүй гэж үзэж байсныг бид мэдээлж байсан. Энэ удаагийн шүүх хуралд тус улсад суух манай улсын Элчин сайдын яам болон холбогдох хүмүүсийн тусламтайгаар хохирогчийн ээж нь оролцсон байна. Талийгаачийн ээж тухайн улсын хуулиар тангараг өргөж шүүх хуралд өөрийн хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хэрэгтэнийг амийг амиар солих санал тавьсан аж. Харин тухайн улсын прокурорын зүгээс бүх насаар нь хорих хүсэлт илэрхийлэв. Хэрэгтний өмгөөлөгч тухайн хэрэгтэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрглэсний улмаас өөрийгөө хариуцах чадваргүй байсан тиймээс ялаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлт гаргажээ. Шүүх хурлын шийдвэр ирэх сарын зургаанд бичгээр гарах юм байна.
Ш.Чимэг