IT-ийн шилдгүүдийг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

IT-ийн шилдгүүдийг тодруулжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилгаар Мобиком корпораци, Өндөр занги Пяранлайн Боловсрол сан хамтран нийслэлийн Баянгол дүүргийн ЕБС–иудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд IT буюу Мэдээллийн технологийн олимпиадыг зохион байгуулжээ.

Уг олимпиад нь өсвөр залуу үеийнхний мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэгдүүлэх, багш сурагчдын мэдлэгээ дээшлүүлж, туршлага солилцох боломжийг нээж өгөх зорилготой юм байна.

Мэдээллийн технологийн олимпиадад оролцогчид “Гар утас  миний амьдралд” сэдвээр эссэ бичих, Компьютерийн програм, вэб хуудас, гар утасны програм, чөлөөт чиглэлээр бүтээл зохиох, програмчлалын олимпиад гэсэн гурван төрлөөр эрдэм мэдлэгээрээ өрсөлджээ.

Олимпиадын хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын гавъяат эмч, анагаах ухааны доктор Н.Цэнд, Мобиком корпорацийн ерөнхийлөгч Л.Болор, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Галсанжав, КТМС-ийн тэргүүлэх профессор А.Эрдэнэбаатар нар оролцон тэргүүн байр эзэлсэн сурагчдад  шагнал гардуулжээ. Мөн олимпиадад оролцсон нийт сурагчдад Англи хэлний ном, гарын бэлэг гардуулсан байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж