
Тиймээ, ийм зүйл үнэхээр байдаг. Залуухан ухаалаг охид сургуулийн зардлаа төлбөртэй сексээр санхүүжүүлдэг явдал. Соня Росси тэдний нэг бөгөөд үүнийгээ та бүхэнд дэлгэж байна.
Эцэг эхийн тусламж, төрийн зээлийн тэтгэмж дэмжлэггүйгээр тэрээр оюутан ахуй үеийнхээ амьдралыг секс үйлчилгээний салбаруудаар ажиллаж залгуулахаар эрт шийджээ: онлайн-тайчигч, массажист эцэст нь биеэ үнэлэгчээр. Секс үйлчилгээ санал болгодог газруудаар олон жил ажиллаж, улаан гэрэлт орчин тойрны янз бүрийн төрх байдал болох таатай таагүй, хөгжилтэй гунигтай, сэтгэл сэргээсэн ой гутаасан дурсамжууд солигдох аж.
Хийдэг ажлаа эр нөхөр, найз нөхөд, гэр бүл, амраг залуугаасаа нуух шаардлага байнга гарсаар… Улаан гудамж, лекцийн танхим хоёрын дундах өөрийн сонгосон давхар амьдралынхаа тухай илэн далангүй, сэтгэл хөдөлгөм хэрнээ итгэл төгс өгүүлэх үнэн түүх энэхүү номд гарна.
Номын зохиогч Соня Росси Италид төрсөн. Хорин таван настай, Берлинд амьдардаг, математикийн ангийн оюутан. Тэрээр амралтын өдрүүдээ найз нөхөдтэйгээ өнгөрүүлдэг. Түүнийг гаднаас нь харахад жирийн л нэг залуухан бүсгүй. Тэр бас суралцахын хажуугаар биеэ үнэлдэг. Харин үүнийгээ нэг их сүртэй асуудал гэж тооцдоггүй.
Соня яагаад улаан гудамжинд гарах болов. Анх удаа мөнгөний төлөө биеэ эр хүнд эзэмдүүлэхэд ямар байдаг бол. Түүний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, хичээл, ном, хамтын амьдрал, биеэ үнэлэх явдал энэ бүхнийг яаж зохицуулдаг вэ?
Энэ бол худалдаж болдог хайрын тухай намтарчилсан өчил…
Энэ бол нэг хүний хоёр нүүрт амьдралын талаарх илэн далангүй яриа…