Монголын соёлын өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Монголын соёлын өдрүүд болно

АНУ-ын Калифорнийн их сургууль болон Стэнфордын их сургуулийн монголч эрдэмтэд хамтран ирэх оны хоёрдугаар сард тус улсад Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар болжээ. Хоёрдугаар сарын 2-5-нд болох соёлын өдрүүдийн хүрээнд Монголын дүрслэх урлаг, хөгжим, сонгодог урлагийн шилдэг бүтээлийг танилцуулж хоёр сургуульд “Орчин цагийн Монголын соёл урлаг”, “Шашин судлал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж. Соёлын өдрүүдэд соёлын гавьят зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, “Бөртэ” хамтлаг болон АНУ-д амьдарч буй монголч эрдэмтэд оролцох юм байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж