Ираны ерөнхийлөгч жагсагчдыг шийтгэнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Ираны ерөнхийлөгч жагсагчдыг шийтгэнэ гэжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн даваа гарагт Ираны хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын талаар Ираны ерөнхийлөгч Ахмадинежад өөрийн байр суурийг илэрхийлжээ. Түүний хэлснээр бол эдгээр жагсаал цуглаан нь “ хүрэх газар байхгүй” гээд, жагсаал цуглаанд оролцогчдын зорилгыг үгүйсгэсэн байна.  Мөн тэрээр эдгээр жагсаал цуглааныг зохион байгуулагчдад шийтгэл оногдуулна гэж зарласан байна. Мөн Ираны ерөнхийлөгч хэлэхдээ, “ Дайснууд Ираны үндэсний сайн сайхныг гутаахыг оролдож байна” гэжээ.

    Ираны нийслэл Тегеран болон бусад хотуудад гарсан жагсаал цуглааны үеэр хоёр хүн алагдаж хэд хэдэн хүн шархадсан байна. Ираны хүчний байгуулагынхны албан мэдээллээр нэлээд олон хүн баривчлагдсан гэж байгаа ч чухам хэдэн хүн байгааг тодорхой хэлдээгүй байна.

    М.Наст

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж