Харь гаригийг хөлөг 2012 онд дэлхийд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Харь гаригийг хөлөг 2012 онд дэлхийд ирнэ

Дэлхийн зүг гурван асар том сансрын хөлөг ирж яваа ба одоо Далайн ван гаригийн тойрогт ороод явж байна.
 
 Бид иймэрхүү зурагллыг хоёр жил орчмын дараа энгийн нүдээр харж болох  юм байна. Эх сурвалж: klickme.ru Шинжлэх ухаан энэ сэдвээр анх удаагаа дуугарч эхлэв.
   
Харь гаригт амьдрал хайдаг ажилтай SЕТI (Search for Extraterrestrial Intelligence) гэх бие даасан арилжааны бус байгууллага дуулиантай мэдэгдэл хийлээ. “Дэлхийн зүг гурван асар том сансрын хөрөг ирж явна. Тэдний хамгийн том нь 240 км орчим хэмжээтэй бөгөөд нөгөө хоёр нь арай бага. Хөлгүүд нь цилиндр ба тойргийн хэлбэртэй. Хөлгүүдийг нарны аймгийн захад олж нээсэн ба одоо тэд Далайн ван гаригийн тойрог замд ороод ирж явна. Тэд дэлхийн зүг хурдтай ойртож байгаа нь сэтгэл түгшээж байна” гэж SЕТI мэдээлсэн байв. Харь гаргийн хөлгүүдийг Аляскад байрлуулсан НААRD системээр илрүүлсэн ба эдгээр биетүүд сансрын хөлөг мөн гэж SЕТI байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна. Тэд Ангараг гаригийн тойрогт орж ирэх үеэр телескоп дуранд сайн харагдаж эхлэх ажээ. Энэ тухай АНУ-ын Засгийн газарт мэдээлсэн гэнэ. Сансрын хөлгүүд 2012 онд дэлхийд хүрч ирнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж