Ж.Батзандан “Шилдэг лектор”-оор тодров

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан “Шилдэг лектор”-оор тодров

Mонголын Лектор төвөөс оны “Онцлох шилдэг лектор”-ыг тодруулсан байна. 2010 оны Онцлох шилдэг лектороор Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний тэргүүн, хууль зүйн ухааны доктор Жалбасүрэнгийн Батзандан шалгарчээ. Монголын Лектор төвийн бодлогын зөвлөлөөс шалгаруулдаг уг шагналыг тэрбээр “Барьцаалагдсан эрх чөлөө буюу Монголын ардчилал”, “Даяарчлал ба Монголчуудын ирээдүй”, “Иргэний эрх ба Нийгмийн ардчилал”, “Шударга ёс ба Иргэний оролцоо” сэдэвт лекцүүдээрээ тус төвийн шилдэг лекторуудыг ардаа орхин хүртсэн байна. Тэрбээр дээрх лекцүүдийг өнгөрсөн онд нийслэлд болон орон нутгийн иргэдэд нийтдээ 60 гаруй удаа уншиж, иргэн төвтэй иргэний нийгмийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн байна.

Н.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж