Засаг дарга албан тоот хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Засаг дарга албан тоот хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай холбоотой асуудлаар тус дүүргийн ИТХ-ын дарга М.Цэрэндоржид албан тоот хүргүүллээ. Уг албан тоотод, Нийслэлийн Засаг даргын 2010 оны гуравдугаар сарын 09–ний өдрийн 179 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ц.Болд томилогдон, хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул Ц.Нүүдэлийг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлсэн асуудлыг хуулийн хүрээнд авч үзэх боломжгүй гэж үзсэн байна. Тус дүүргийн Иргэдний төлөөлөгчдийн хурлын дарга М.Цэрэндоржийг хуулиар эрх хүлээсэн даргын хувьд зохион байгуулж, хууль дээдэлж ажиллахыг хүссэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж