Оросын тагнуулч бүсгүйг шинэхэн албанд томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Оросын тагнуулч бүсгүйг шинэхэн албанд томиллоо

Энэ жил АНУ-аас албадан гаргасан Оросын тагнуул Анна Чапмэныг засгийн газрын залуучуудын жигүүрийн намын тэргүүнээр сонголоо. Москвад болсон хурлын үеэр хатагтай Чапмэнийг “Молодая Гуардия”-ын төрийн зөвлөлийн удирдагчаар тохоон томилсон байна. Молодая Гуардия нь Зөвлөлтийн үед Комсомол залуучуудын бүлэг нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 1990-ээд оны сүүлээр ноён Путины нэрийн дор дахин сэргээн байгуулагджээ. 

Өнгөрсөн зургадугаар сард Анна Чапмэн хэмээх гайхалтай тагнуулын ажилтан бүсгүй АНУ-ын удирдлагуудын анхаарлын төвд байсан билээ. Тухайн үед ОХУ-ын тагнуулын 10 ажилтнаар АНУ-ын 4 тагнуулыг солилцож, харилцан нутаг буцааж байсан. Аравдугаар сард Кремлинд болсон баярын арга хэмжээний үеэр Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медвэдэв эгүүлэн татсан 10 ажилтныг төрийн хүндэт одонгоор шагнасан байна. Эдгээр 10 ажилтан одоо энгийн иргэний амьдралаар амьдарч байгаа бөгөөд тэднийг Оросын Гадаадын тагнуулын албанд бодлого боловсруулагч, мэдээлэл цуглуулагчийн албанд томилжээ.

Хатагтай Чапмэнийг “Молодая Гуардия”-г удирдах албан тушаалд томилох үеэр тэрээр “Бид ирээдүйг өөрсдөөсөө эхлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв бид бүгдийн зам мөр зөв байсан бол бид өнөөдөр улс орондоо хэрэгтэй бүх зүйлийг хийж, санаачлах байсан ” хэмээн хэлсэн байна. Анна Чапмэнийг Аня Кушченко хэмээх Оросын дипломатчийн охин гэдгээр нь хүмүүс мэддэг ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж