С.Кин улирал дуустал “Блэкбурн”-ыг удирдана

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

С.Кин улирал дуустал “Блэкбурн”-ыг удирдана

Багийн дасгалжуулагч Сэм Аллардайсыг халснаар “Блэкбурн” клуб албан ёсны дасгалжуулагчгүй нэг тоглолтод оролцсон. Улмаар Стив Кин хэмээх нэгдүгээр багийн дасгалжуулагч багийг түр удирдах болсон билээ. Харин 43 настай энэ эрхмийг “Блэкбурн”-ы Энэтхэг эзэд энэ улирлыг дуустал багийн менежерээр ажиллуулахаар болжээ. “Venky’s” группын эздийн мэдэгдсэнээр нэгдүгээр сарын солилцооны цонх нээгдэхэд Стив Кинд боломжийн мөнгө гаргаж өгөх гэнэ. Гэхдээ их хэмжээгээр мөнгө олгохгүй бололтой. Харин Сэм Аллардайсыг халагдсанд дургүйцсэн багийн тоглогчдын тоо нэмэгдсээр байна. Төвийн хамгаалагч Рьян Нелсен Аллардайсыг халсанд дургүй байгаагаа хэлсэн бол хамгаалагч Кристофер Самба өвлийн солилцоонд оруулж өгөхийг хүсчээ. “Блэкбурн” өдгөө Премьер лигийн хүснэгтийн аравдугаар байрт 22 оноотой яваа. Энэ байрыг улирал дуусахад ахиулж чадвал Кин ирэх улиралд ч менежерийн үүргээ гүйцэтгэж болох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж