Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 56,3 хувьтайгаар эхэллээ. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Санхүүгийн зохицуулах хорооны урамшууллын хэмжээг тухайн газрын үйл ажиллааны тайланг үзсэний үндсэн дээр УИХ тогтоох саналыг Байнгын хорооноос гаргажээ. Мөн санал гарган уг урамшууллын хэмжээг Байнгын хороон дээр тогтоох боломжтой хэмээх томъёоллыг ч мөн чуулганы хэлэлцүүлэгт оруулсан аж.  Энэхүү саналыг нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Байнгын хороо цаашид ямар нэгэн байгууллагын цалин урамшууллыг тогтоох талаар жишиг тогтоох хэрэг үү. Энэ нь тухайн бүтцийн үйл ажиллагаанд харшлах зүйл гарна” гэв. Байнгын хороонд уг саналыг гаргасан Ц.Сэдванчиг гишүүн “Анх хуулийн төсөл орж ирэхдээ “урамшууллыг өөрсдөө тогтооно” гэсэн байдалтай орж ирсэн юм. УИХ энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэхээр хэтэрхий цаг үрсэн, Байнгын хорооны түвшинд шийдчих асуудал гэж авч үзсэн” хэмээн өөрийн үндэслэлээ тайлбарлав. Чуулганы хуралдаанаар яг одоо Байнгын хороо урамшуулал тогтоох боломжтой эсэх талаар мэтгэлцээн өрнүүлж байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж