Өнөөдрийн хуралдаанаар чуулганы дэг, хууль батлах үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслүүд голлон хэлэлцэгдэх аж. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд байна. Тухайн хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Су.Батболд болон С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Шинэбаяр нарын өргөн мэдүүлсэн байдлаар хэд хэдэн хувилбар бий юм .
Мөн өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
Зээлийн мэдээллийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.