ОХУ Энэтхэгтэй батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

ОХУ Энэтхэгтэй батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев бизнесийн салбарын 100 гаруй төлөөлөгчийн хамтаар Энэтхэг улсад айлчлах үеэр Ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзаж, олон тэрбум ам.долларын өртөгтэй цөмийн энерги болон батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Дели хотноо хоёр талаас уулзаж, тав дахь эриний байлдааны тийрэлтэт онгоц бүтээх ажилд хамтран ажиллах болжээ. Түүнчлэн ОХУ-ын зүгээс цөмийн энергийн реактор нийлүүлэх аж.

Медведев Энэтхэг улсад айлчилснаар НҮБ-ын байнгын таван гишүүн орны төрийн тэргүүд Энэтхэгт айлчилж, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн байна. ВВС агентлагийн хэлснээр эдгээр айлчлал Энэтхэг улс хүчирхэгжиж байгааг харуулж байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Энэтхэгийн Ерөнхий сайдтай хийсэн мягмар гаригийн уулзалтын хүрээнд технологи, эрчим хүч болон химийн салбар арав гаруй хэлэлцээр хийсэн байна. Энэтхэг улсын хувьд 2032 он гэхэд эрчим хүчний хүчин чадлыг 15 дахин нэмэгдүүлж, 63 мянган мегаватт болгохоор төлөвлөж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж