Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас чанарын шаардлага хангахгүй хоёр сургуулийг нураах шийдвэр гаргажээ. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 70,92 дугаар дунд сургуулийг нурааж суурин дээр нь 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль барих шийдвэрийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэх бололтой. Мөн нийслэлийн 31 дүгээр цэцэрлэгийг нурааж шинэ барилга барих гэнэ.
Н.Түвшин