Харин энэ бүтээлд оролцох жүжигчдийн хувцсыг Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяагийн тэргүүлдэг “Төгөлдөр” сан хөрөнгө гарган бүрэн шинэчилж өгч байгаад сонгодог театрын уран бүтээлчид төдийгүй энэ урлагийг шимтэн үздэг олон түмэн талархаж байна. “Щелкунчик” бүжгэн жүжгийг Петербургийн Мариинский театрт 1892 онд анх тоглож байсан бол Монголын сонгодог урлагийн тайзнаа 1982 оны шинэ жилээр тоглосноос хойш уламжлал тогтжээ. Сонгодог урлаг сонирхдог хүүхдүүдэд ийм сайхан бэлэг барьж буй соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийнхан энэ онд 1970-1980-аад оны Монголын залуучуудын дунд ид моод болж, өнөө ч хүмүүсийн сонсох дуртай хамтлаг хэвээр байгаа “Инээмсэглэл” хамтлагийн анхны бие даасан тоглолтыг зохион байгуулж, шилдэг дуунуудыг нь багтаасан “Инээмсэглэл” нэртэй цомгийг хэвлүүлсэн юм.
“Цөмөөхэй”-н гоёлыг “Төгөлдөр” сан бэлтгэж байна
Дэлхийн театрууд зул сарын баяраар “Щелкунчик” бүжгэн жүжгийг тоглодог уламжлалтай. Манай улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ч мөн адил жил жилийн шинэ жилээр П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик” бүжгэн жүжгээр бяцхан үзэгчдэдээ бэлэг барьдаг билээ. Энэ уламжлалын дагуу энэ сарын 25, 26-нд ДБЭТ-ийн тайзнаа “Щелкунчик” бүжих гэж байна.
Д.Цэцэн