Авто тээврийн газраас энэ онд нийт 467 аж ахуйн нэгж байгууллага, 137734 тээврийн хэрэгсэл, 541014 зорчигчийг шалгалтад хамруулсан байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй таван аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, хууль бус тээвэрлэлт гүйцэтгэсэн 929 удаагийн тээвэрлэлтийг зогсоожээ. Авто тээврийн хуулийн дагуу нийт 1120 зөрчил илрүүлж, 863 тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт оруулж, 257 зөрчилд холбогдох хуулийн дагуу 11 сая 461 мянган төгрөгийн торгууль, шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Шалгалтаар зөвшөөрөлгүйгээр зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлсэн 274 удаагийн үйлдлийг зогсоож, хууль бусаар олсон орлого болох найман сая 778 мянган төгрөгийг хураан улсын орлого болгосон байна. Харин хууль тогтоомж зөрчсөн 1391 иргэдэд 36 сая 290 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Д.Цээнэ