Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын урьдчилсан гэрээт үнэ 2,1 хувиар өсч, 9392 амм.доллар болсон байна. Улаан металлын хувьд нэгдүгээр сараас хойш 26 хувиар өссөн нь 2000 оны өсөлтөөс бараг зургаа дахин нэмэгдээд байгаа юм. Бусад суурь металлын хувьд хөнгөн цагаан 2378 ам.доллар, цайр 2296,5 ам.доллар, тугалга 2470 ам.доллар болсон бол никель 24575 ам.доллараар нэг тонн нь зарагдаж байна.
Бусад арилжаанд газрын тосны үнэ 26 жилийн өндөрлөгт хүрсэн бол нүүрс Европ дахь цочир хүйтрэлээс болж сүүлийн хоёр жилийн турш харагдаагүй хэмжээнд хүрчээ. Лондоны бирж дээр Брент нефтийн үнэ өдрийн дотор 46 центээр өсч, баррель нь 93,20 ам.доллар болжээ. Харин Нью Йоркт WTI нефть 89,82 ам.доллар болсон байна.
Газар тариалангийн бирж дээр нэг паунд хөвөнгийн үнэ 1.5912 ам.доллар болсон нь урьд хожид үзэгдээгүй өндөр үнэ байлаа. Түүнчлэн сахарын үнэ 2,1 хувиар өсч, 30 жилийн хамгийн өндөр хэмжээ болох 33.65 цент болжээ.